84 дугаар зүйл. Улс төрийн баталгаа
84.1.Цагдаагийн алба хаагчийг улс төрийн үйл ажиллагаанд хуульд заасан албан үүргээс нь гадуур дайчлах, оролцуулахыг хориглоно.
84.2.Цагдаагийн алба хаагчийг энэ хуулийн 84.1-д заасан үйл ажиллагаанд оролцохыг шаардсан бол татгалзана.
84.3.Цагдаагийн алба хаагч үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ албандаа хүндэтгэлтэй хандана.
84.4.Цагдаагийн байгууллага, алба хаагч үйл ажиллагаандаа улс төрийн намын бэлгэ тэмдэг агуулсан эд зүйл, техник хэрэгсэл ашиглахыг хориглоно.
84.5.Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ аливаа улс төрийн нам, түүний үйл ажиллагааны талаар хувийн үзэл бодлоо илэрхийлэх, албаны эрх мэдлээ улс төрийн зорилгоор ашиглахыг хориглоно.