89 дугаар зүйл. Бусад баталгаа

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

89 дугаар зүйл. Бусад баталгаа

89.1.Аймгийн төвөөс бусад суманд томилогдсон цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, албаны орон сууц, уналга, холбооны хэрэгслээр хангах үүргийг цагдаагийн байгууллага хүлээнэ.

89.2.Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.