90 дугаар зүйл. Ээлжийн амралт
90.1.Цагдаагийн алба хаагчид жил бүр ажлын 15 өдрийн үндсэн амралт олгож, биеэр эдлүүлнэ.
90.2.Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий цагдаагийн алба хаагчид алба хаасан 2 жил тутам ажлын 3 өдрийн, цагдаагийн бусад алба хаагчид алба хаасан 5 жил тутам ажлын 3 өдрийн нэмэгдэл амралт олгоно.
90.3.Ажлын зайлшгүй шаардлагаар нэмэгдэл амралтаа биеэр бүрэн эдэлж чадаагүй цагдаагийн алба хаагчид түүний зөвшөөрснөөр хоногт ногдох цалинг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшил олгоно.