4 дугаар зүйл. Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлого
4.1.Эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлого нь хүүхдийг төрсний дараа амлуулах, зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох, зургаан сартайгаас хоёр нас хүртэл болон цаашид үргэлжлүүлэн хөхүүлэхийг дэмжих үйл ажиллагаа байна.
4.2.Эх нь нас барсан, эсхүл эрүүл мэндийн шалтгаанаар хүүхдийг эхийн сүүгээр хооллох боломжгүй, энэ хуулийн 15.2-т заасан эхийн сүүний нөөцийн банк нөөцгүй тохиолдолд хүүхдийн сүүн тэжээлийг эмнэлгийн мэргэжилтний заавраар хэрэглэж болно.
ЗОРИУЛАЛТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА, САВ БАГЛАА БООДОЛ, ШОШГОД ТАВИХ ШААРДЛАГА, ХОРИГЛОХ ЗҮЙЛ