6 дугаар зүйл. Зориулалтын бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгод тавих ерөнхий шаардлага
6.1.Зориулалтын бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошго нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.4, 12.5-д зааснаас гадна дараахь мэдээллийг агуулсан байна:
6.1.1.бүтээгдэхүүнийг зөв бэлтгэх заавар;
6.1.2.хооллох хэрэгслийн ариутгал, цэвэрлэгээг хийх арга;
6.1.3.бүтээгдэхүүний орц, найрлага, агууламжийг тайлбарласан бичвэр;
6.1.4.үйлдвэрлэх, түгээх, борлуулах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч /цаашид "хуулийн этгээд" гэх/-ийн шаардлагатай мэдээлэл;
6.1.5.бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг нээхийн өмнө болон нээсний дараа хадгалах заавар.
6.2.Зориулалтын бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгод байршуулах мэдээлэл монгол хэлээр бичигдсэн байна.
6.3.Бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгод дараахь мэдээлэл байршуулахыг хориглоно:
6.3.1.бүтээгдэхүүний найрлагыг эхийн сүүний найрлага дахь шимт бодис, агууламжтай адилтгасан мэдээлэл;
6.3.2.тухайн бүтээгдэхүүн хүүхэд бүрд тохирно гэсэн агуулгатай мэдээлэл;
6.3.3.үйлдвэрлэгчийн лого, дүрсээр илэрхийлсэн хэрэглэх заавраас бусад зураг, дүрс;
6.3.4.бүтээгдэхүүний найрлагыг тодотгосон эрүүл мэндийн болон шим тэжээллэг чанарын тухай анхааруулга.