7 дугаар зүйл. Сүүн тэжээлийн сав, баглаа боодол, шошгод тавих тусгай шаардлага, хориглох зүйл

НЯЛХ, БАЛЧИР ХҮҮХДИЙН ХҮНСНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Сүүн тэжээлийн сав, баглаа боодол, шошгод тавих тусгай шаардлага, хориглох зүйл

7.1.Нялх, балчир хүүхдэд зориулсан сүүн тэжээлийн сав, баглаа боодол, шошгын нүүрэн хэсэгт дараахь мэдээллийг байршуулна:

7.1.1.тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх нас;

7.1.2."эхийн сүү хамгийн сайн хоол мөн" гэсэн агуулга бүхий санамж;

7.1.3."зөвхөн эмнэлгийн мэргэжилтэн зөвлөсний дагуу энэ бүтээгдэхүүнийг хэрэглэнэ" гэсэн анхааруулга.

7.2.Сүүн тэжээлийн сав, баглаа боодол, шошго дээрх үйлдвэрлэгчийн брэнд нэр, бусад бичвэр нь уг бүтээгдэхүүнийг эхийн сүүтэй адилтгасан агуулгатай байхыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.