8 дугаар зүйл. Нэмэгдэл хоол, ундааны сав, баглаа боодол, шошгод тавих тусгай шаардлага, хориглох зүйл

НЯЛХ, БАЛЧИР ХҮҮХДИЙН ХҮНСНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Нэмэгдэл хоол, ундааны сав, баглаа боодол, шошгод тавих тусгай шаардлага, хориглох зүйл

8.1.Нэмэгдэл хоол, ундааны сав, баглаа боодол, шошгод энэ хуульд заасан ерөнхий шаардлагаас гадна дараахь мэдээллийг байршуулна:

8.1.1.шошгын нүүрэн хэсэгт бүтээгдэхүүнийг хэрэглэх нас;

8.1.2.бэлтгэх, хадгалах горим алдагдсантай холбоотой үүсэх эрүүл мэндийн эрсдэлийг сануулсан анхааруулгыг "САНАМЖ" гарчгийн доор;

8.1.3.энэ бүтээгдэхүүнийг зургаан сар хүртэлх насны хүүхдэд өгч болохгүй тухай анхааруулга;

8.1.4.хэрэглэх зааврын хажууд "ДАВС, ЭСХҮЛ ЧИХЭР НЭМЖ БОЛОХГҮЙ" гэсэн мэдээлэл том үсгээр.

8.2.Нэмэгдэл хоол, хүүхдийн ундааны сав, баглаа боодол, шошгод тухайн бүтээгдэхүүнийг эхийн сүүний найрлага дахь шимт бодис, агууламжтай адилтгасан, эсхүл эхийн сүүний ач холбогдлыг бууруулсан агуулга бүхий мэдээлэл байршуулахыг хориглоно.

8.3.Сүү, сүүн бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгод "энэ бүтээгдэхүүн нь хүүхдийн хоногийн шимт бодис, эрдэс, аминдэмийн хэрэгцээг дангаар хангахгүй" гэсэн агуулга бүхий анхааруулгыг байршуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.