9 дугаар зүйл. Хооллох хэрэгслийн сав, баглаа боодол, шошгод тавих тусгай шаардлага, хориглох зүйл

НЯЛХ, БАЛЧИР ХҮҮХДИЙН ХҮНСНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Хооллох хэрэгслийн сав, баглаа боодол, шошгод тавих тусгай шаардлага, хориглох зүйл

9.1.Нялх, балчир хүүхдийг хооллох хэрэгслийн сав, баглаа боодол, шошгод дараахь мэдээллийг байршуулна:

9.1.1.энэ хуулийн 7.1.2-т заасан санамж;

9.1.2."угж ашиглан хооллох нь таны хүүхдийн хөхөө хөхөх төрөлхийн рефлекст сөрөг нөлөөтэй" гэсэн анхааруулга.

9.2.Хооллох хэрэгслийн сав, баглаа боодол, шошгод хуулийн этгээдийн лого, цэвэрлэх, ариутгахыг харуулсан дүрслэлээс бусад зураг, дүрс байршуулахыг хориглоно.

9.3.Хооллох хэрэгслийн сав, баглаа боодол, шошгод "эмнэлгийн мэргэжилтний зөвлөмжийн дагуу үйлдвэрлэсэн" гэсэн агуулга бүхий мэдээлэл байршуулахыг хориглоно.

9.4.Хуулийн этгээд нь хүнсний бус зориулалтын хуванцраар үйлдвэрлэсэн хооллох хэрэгслийг импортлох, худалдахыг хориглоно.

9.5.Энэ хуулийн 7.1, 7.2, 8.1, 8.3, 9.1-д заасан сав, баглаа, боодол, шошго дээрх мэдээлэл ил тод, монгол хэлээр байна.

9.6.Энэ хуульд заасан хүнсний стандарт, ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй зориулалтын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдахыг хориглоно.

ЗАР СУРТАЛЧИЛГАА, МЭДЭЭЛЭЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.