13 дугаар зүйл. Төлбөрийн хэрэгсэл гаргах, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх, мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх зөвшөөрөл авах хүсэлт гаргагчид тавих шаардлага /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.1.Төлбөрийн хэрэгсэл гаргах, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх, мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх зөвшөөрөл авах хүсэлт гаргагчид тавих шаардлагыг Монголбанк тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./