14 дугаар зүйл. Систем ажиллуулах хүсэлт гаргагчид тавих шаардлага

ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Систем ажиллуулах хүсэлт гаргагчид тавих шаардлага

14.1.Систем ажиллуулах хүсэлт гаргагч дараахь шаардлагыг хангасан байна:

14.1.1.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан;

14.1.2.Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгө, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангасан;

14.1.3.дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын зохистой арга хэрэгсэл бүхий систем ажиллуулахад шаардлага хангахуйц техникийн болон зохион байгуулалтын ур чадвартай;

14.1.4.үндэсний төлбөрийн системийн нэгдмэл байдал, системийн тасралтгүй, найдвартай, үр ашигтай ажиллагааг хангах;

14.1.5.төлбөр тооцоог үл саатуулах, төлбөр тооцоог эцэслэх, төлбөрийн үл буцаагдах байдлыг хангах чадвартай;

14.1.6.систем ажиллуулахад шаардлагатай мэдлэг, туршлага, мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ур чадвар бүхий хүний нөөцтэй;

14.1.7.өөрийн системийн оролцогчид эрх тэгш оролцох боломжийг хангасан;

14.1.8.зээлийн, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын, төлбөр тооцооны эрсдэлийг хянах эрсдэлийн удирдлагын тогтолцоотой;

14.1.9.үндсэн системийн үйл ажиллагаа доголдсон нөхцөлд авч хэрэгжүүлэх онцгой байдлын болон тасралтгүй, найдвартай ажиллагааны төлөвлөгөөтэй;

14.1.10.Монголбанкнаас тогтоосон бусад нөхцөлийг хангах. /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.2.Монголбанк энэ хуулийн 14.1.2-т заасан өөрийн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг доор дурдсан хүчин зүйлсийг харгалзан үзэж тогтоох ба зөвшөөрөл авч байгаа этгээдийн зөвшөөрлийн нөхцөлд тодорхой тусгана:

14.2.1.ажиллуулах системийн төрөл;

14.2.2.тус системээр боловсруулах төлбөрийн тоо ба дүнгийн урьдчилсан тооцоо;

14.2.3.холбогдох бусад хүчин зүйлс.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.