20 дугаар зүйл. Аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх этгээд болон гэрээт төлөөлөгчид тавих шаардлага, хариуцлага
20.1.Оператор нь үйл ажиллагааныхаа тодорхой хэсгийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх /цаашид "аутсорсингийн үйлчилгээ авах" гэх/ тохиолдолд энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдтэй гэрээ байгуулна.
20.2.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь төлбөрийн үйлчилгээний тодорхой хэсэгт аутсорсингийн үйлчилгээ авах бол энэ хуулийн 12 дугаар зүйлд, гэрээт төлөөлөгчөөр дамжуулан үзүүлэх бол Монголбанкнаас баталсан журамд заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдтэй гэрээ байгуулна.
20.3.Оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээд болон гэрээт төлөөлөгчийн төлбөрийн системд холбогдох үйл ажиллагааны хариуцлагыг хүлээнэ.