10.8 дугаар зүйл. Өмгөөлөгчөөр оролцож болохгүй тохиолдол

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10.8 дугаар зүйл. Өмгөөлөгчөөр оролцож болохгүй тохиолдол

1.Дараахь тохиолдолд өмгөөлөгч тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй:

1.1.шүүхэд төлөөлөх эрхийг нь түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр байгаа;

1.2.тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч, прокурор, мөрдөгч, гэрч, шинжээчээр оролцож байсан бол;

1.3.гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нь тухайн хэрэгт хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой оролцогчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа, эсхүл оролцож байсан бол.

2.Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хэд хэдэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хуулийн этгээдийг нэг өмгөөлөгч өмгөөлж болохгүй.

3.Өмгөөлөгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр татгалзаагүй бол тухайн ажиллагаанд оролцож байгаа хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, бусад өмгөөлөгч, прокурорын хүсэлтээр өмгөөлөгчийг татгалзан гаргах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.