10.9 дугаар зүйл. Мөрдөгчөөр оролцож болохгүй тохиолдол

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10.9 дугаар зүйл. Мөрдөгчөөр оролцож болохгүй тохиолдол

1.Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад оролцож болохгүй.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр мөрдөгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад оролцож болохгүй тухай хүсэлтийг оролцогч тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт гаргаж болно.

3.Прокурор нь мөрдөгчөөр оролцож болохгүй тухай асуудлыг өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтээр шийдвэрлэх ба энэ шийдвэр эцсийн байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.