11.10 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг
1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална.
2.Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны явцад үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн маягтыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.