11.9 дугаар зүйл. Баримт бичиг хүргэх

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11.9 дугаар зүйл. Баримт бичиг хүргэх

1.Энэ хуульд заасны дагуу хүн, хуулийн этгээдэд хүргүүлэх шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, бусад баримт бичгийг шүүх, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар, эсхүл цахимаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулна. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.Шүүх, прокурорын шийдвэр, бусад баримт бичгийг хүлээн авах хүн нь хүлээн авахаас зайлсхийсэн, татгалзсан бол энэ тухай баталгаажуулна. Шүүх, прокурорын шийдвэрийг тухайн байгууллагын цахим хуудсанд шийдвэр гарсан өдрөөс хойш 3 хоногийн дотор байршуулна.

3.Шүүх, прокурорын шийдвэр, бусад баримт бичгийг хүлээн авах хүн нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүлээн авснаа баталгаажуулж гарын үсэг зурах боломжгүй нөхцөлд хүлээлгэж өгсөн тухай боломжтой арга хэлбэрээр баталгаажуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.