12.2 дугаар зүйл. Мэдэгдэх хуудас

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12.2 дугаар зүйл. Мэдэгдэх хуудас

1.Прокурор, шүүхийн мэдэгдэх хуудсанд дараахь зүйлийг тусгана:

1.1.мэдэгдэх хуудас хүргүүлж байгаа хүний нэр, албан тушаал;

1.2.дуудан ирүүлэх хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг;

1.3.ямар зорилгоор дуудаж байгаа;

1.4.хаана, хэзээ хүрэлцэн ирэх;

1.5.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй бол үүсэх эрх зүйн үр дагавар;

1.6.гарын үсэг, баталгаажуулсан тэмдэг.

2.Цагдан хоригдсон яллагдагч, шүүгдэгчийг дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг цагдан хорих байрны захиргаанд хүргүүлнэ.

3.Гэрч, хохирогч, иргэний хариуцагч, шинжээч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зайлсхийсэн бол түүний өмгөөлөгч, эсхүл гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүнд хүргүүлнэ. Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.