12.4 дугаар зүйл. Эрэн сурвалжлах ажиллагаа

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12.4 дугаар зүйл. Эрэн сурвалжлах ажиллагаа

1.Мөрдөгч дараахь хүн, хуулийн этгээд, эд зүйл, хөрөнгийг олох зорилгоор эрэн сурвалжлах ажиллагааг өөрийн санаачилгаар, эсхүл шүүхийн шийдвэр, прокурорын даалгавраар явуулна:

1.1.байгаа газар нь мэдэгдэхгүй байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, гэрч;

1.2.оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч;

1.3.хулгайлагдсан, барьцаалагдсан хохирогч;

1.4.хэн болох нь тодорхойгүй цогцсыг тогтоох;

1.5.эмнэлгээс оргосон сэтгэцийн өвчтэй хүн;

1.6.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эд зүйл, мал, амьтан, баримт бичиг, тээврийн хэрэгсэл.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.Эрэн сурвалжлах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага шүүх, прокурорын шийдвэрийн дагуу яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, үр дүнг шүүх, прокуророос тогтоосон хугацаанд танилцуулна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.