13.2 дугаар зүйл. Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах шийдвэр гаргах
1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын арга хэмжээ авах тухай шийдвэрт дараахь зүйлийг тусгана:
1.1.аюулгүй байдлын хамгаалалтын ямар арга хэмжээ авах;
1.2.аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ авах хугацаа;
1.3.аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага;
1.4.аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хэрэглэх хуульд заасан албадлага.
2.Гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн, халдахаар завдсан, бэлтгэсэн, эсхүл халдлага бодитой эхэлсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, албан тушаалтан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ авч, энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргуулахаар шүүхэд даруй хандана.
3.Шүүх нь прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасны дагуу авч болно.