13.3 дугаар зүйл. Хамтран ажиллах этгээдээр тогтоох

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

13.3 дугаар зүйл. Хамтран ажиллах этгээдээр тогтоох

1.Шүүх дараахь тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн хүнийг хамтран ажиллах этгээдээр тогтоож болно:

1.1.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэргээ илчлэн ирсэн, зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх, мэдээлэл өгөх, эрх бүхий байгууллагатай хамтран ажиллахаа илэрхийлсэн бол;

1.2.Эрүүгийн хуулийн 19.4/Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/, 19.7/Хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэх/, 20.7/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 29.9/Террор үйлдэхэд бэлтгэх/ дүгээр зүйлийн Тайлбарт заасан ялаас чөлөөлөх үндэслэлтэй бол.

2.Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гаргана.

3.Дараахь хүнийг хамтран ажиллах этгээдээр тогтоож болохгүй:

3.1.Эрүүгийн хуулийн Хорин есдүгээр бүлэгт заасан гэмт хэргийн яллагдагч;

3.2.гэмт хэргийн зохион байгуулагч;

3.3.хүнийг алах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн гүйцэтгэгч.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.