13.6 дугаар зүйл. Хамтран ажиллах этгээдээр тогтоох шүүхийн хэлэлцүүлгийн тэмдэглэл
1.Хамтран ажиллах этгээдээр тогтоох шүүхийн хэлэлцүүлгийн явцыг энэ хуулийн 11.7 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэлд тусгана.
2.Хаалттай явуулсан шүүхийн хэлэлцүүлгийн тэмдэглэл, бичлэг, тэдгээртэй холбоотой материалыг нууцалж, хавтаст хэргээс тусад нь битүүмжлэн хадгална.
3.Хадгалагдаж байгаа баримт, мэдээллийг зөвхөн шүүгч, прокурор, мөрдөгч энэ хуульд заасны дагуу тухайн хэрэгтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэхэд ашиглаж болно.