7.6 дугаар зүйл. Өмгөөлөгчтэй харилцах

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7.6 дугаар зүйл. Өмгөөлөгчтэй харилцах

1.Яллагдагч өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах, амаар, эсхүл бичгээр чөлөөтэй харилцах эрхтэй.

2.Өмгөөлөгч цагдан хоригдсон яллагдагчтай ганцаарчлан уулзах өрөө нь харилцааны нууцлалыг хангасан байна.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.