8.3 дугаар зүйл. Мэдээллээр хангуулах

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8.3 дугаар зүйл. Мэдээллээр хангуулах

1.Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу дараахь ажиллагааг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө прокурор түүнд энэ тухай мэдэгдэнэ:

1.1.яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэхийг шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэг;

1.2.хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг харьяаллын дагуу шилжүүлэх;

1.3.ялтныг хорих ялаас хугацааны өмнө суллах асуудлыг шийдвэрлэх хуралдаан.

2.Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авсан, өөрчилсөн, хүчингүй болгосон, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, хаасан, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн, сэргээсэн, хэргийг прокурорт шилжүүлсэн талаар мөрдөгч түүнд мэдэгдэнэ.

3.Прокурор, мөрдөгч хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдээлэл өгөхгүй. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Прокурор, мөрдөгч нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болох, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа явуулахад саад учруулж болох үндэслэл бүхий сэжиг байгаа бол энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас гадна бусад мэдээллийг нууцалж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.