8.4 дугаар зүйл. Аюулгүй байдлаа хамгаалуулах
1.Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогчийн хамаарал бүхий этгээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, энэ хуульд заасны дагуу хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалуулах туслалцаа авах хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргаж болно.