11.27 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчих /Энэ зүйлийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11.27 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчих /Энэ зүйлийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Хөрөнгийн үнэлгээ хийлгэж байгаа үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс зайлсхийсэн, эсхүл үнэлгээний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, саад учруулсан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээдийн хараат бус байдлыг хангаагүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Хөрөнгийн үнэлгээний хуулийн этгээдэд тавигдах нөхцөл, шаардлагыг зөрчсөн бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Үнэлгээний хуулийн этгээдийн үндсэн орон тооны үнэлгээчин бусад үнэлгээний хуулийн этгээдэд гэрээгээр ажилласан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.Салбарт үндсэн орон тооны нэгээс доошгүй үнэлгээчинтэй байх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.