3.3 дугаар зүйл. Шийтгэлийн төрөл
1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараахь шийтгэл оногдуулна:
1.1.торгох шийтгэл;
1.2.нийтэд тустай ажил хийлгэх; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.3.баривчлах шийтгэл; /Энэ заалтын дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.4.эрх хасах шийтгэл. /Энэ заалтын дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, нийтэд тустай ажил хийлгэх, эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр оногдуулна. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./