3.5 дугаар зүйл. Торгох шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэл /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3.5 дугаар зүйл. Торгох шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэл /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтан, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлсэн нь зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд албадлагын арга хэмжээ авахгүй байх үндэслэл болохгүй. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэх үндэслэл энэ хуулийн 5.2, 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7, 5.8, 5.10, 5.11, 5.12, 5.13, 5.14, 5.15, 5.18, 5.20, 6.4, 6.5, 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.17, 6.18, 6.20, 6.22, 6.23, 6.26, 6.27 дугаар зүйл, Долдугаар бүлэг, 8.1, 8.6, 8.7, 8.8, 8.9, 9.7, 10.3, 10.7, 10.15, 10.25 дугаар зүйл, Арван нэгдүгээр бүлэг, 12.1, 12.2, 12.3, 12.4, 12.5, 12.6, 12.8, 12.9, 12.10, 12.11, 13.1, 13.2, 13.4, 13.5, 13.6, 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.7 дугаар зүйлийн 1, 5, 18, 51 дэх хэсэг, 14.8, 14.9, 14.10, 14.11, 14.12, 14.13 дугаар зүйл, Арван тав, Арван зургадугаар бүлэг, 17.1 дүгээр зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг энэ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шийтгэлийн хэмжээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлалыг Улсын ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Шүүх, эрх бүхий албан тушаалтан торгох шийтгэлийг нэг жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн бол энэ зүйлийн 1, 4 дэх хэсэг хамаарахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.