3.6 дугаар зүйл. Нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл
1.Зөрчил үйлдсэн хүн энэ хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгох шийтгэлийг биелүүлээгүй бол шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл гэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Шүүх нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.Энэ хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийг биелүүлээгүй бол торгох шийтгэлийн арван таван нэгжийг найман цагийн нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр тооцож солино. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.Нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./