4.4 дугаар зүйл. Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4.4 дугаар зүйл. Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах

1.Эрх бүхий албан тушаалтан нь байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнээс прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авна. /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хүн, байгууллага, албан тушаалтан прокурорын зөвшөөрөл, эсхүл эрх бүхий албан тушаалтны даалгаварт заасан хугацаа, хэлбэрийн дагуу мэдээлэл, баримт бичгийг гарган өгч, нууцыг хадгална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.