9.1 дугаар зүйл. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9.1 дугаар зүйл. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа

1.Эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 6.26 дугаар зүйл 8.6, 8.7 дугаар зүйл, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 15.33 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 7, 16 дахь хэсэг, 18.1, 18.2, 18.4 дэх заалт, 23 дахь хэсэгт заасан зөрчлийг шалгахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ зүйлд заасан тусгай журмыг баримтлан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг шалгахад энэ хуулийн Дөрөв дүгээр бүлэгт зааснаас гадна дараахь ажиллагааг явуулж болно:

2.1.хэргийн газрын үзлэг хийх;

2.2.таньж олуулах;

2.3.туршилт хийх;

2.4.нүүрэлдүүлж мэдүүлэг авах;

2.5.ердийн ажиглалт явуулах;

2.6.мэдүүлгийг газар дээр нь шалгах.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3, 23.5, 25.4, 25.6, 25.7, 26.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан явуулна.

4.Холбогдогч оргон зайлах, эсхүл дахин зөрчил үйлдэж болзошгүй тохиолдолд прокурорт мэдэгдэж 24 цаг хүртэлх хугацаагаар саатуулж болно. Шаардлагатай бол энэ хугацааг харьяалах шүүхийн зөвшөөрлөөр 48 хүртэл цагаар нэг удаа сунгаж болно.

5.Энэ бүлэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг энэ хуулийн 6.8 дугаар зүйлд заасан хугацаанд явуулна.

6.Энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан боловч зөрчил гаргасан этгээд тогтоогдоогүй бол прокурор хугацааг 30 хоногоор гурван удаа сунгаж болно.

7.эрх бүхий алба хаагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг шалгаж дараахь шийдвэрийг гаргана:

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох;

7.2.шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлэх.

8.Холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, зөрчил үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа бол хэргийг ажлын 2 өдрийн дотор шүүхэд шилжүүлнэ.

9.эрх бүхий алба хаагч энэ зүйлийн 7.1 дэх заалтад заасан шийдвэрийг гаргасан бол хэргийг прокурорт даруй хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.Прокурор энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан шийдвэрийг ажлын 5 өдрийн дотор хянаж дараахь шийдвэр гаргана:

10.1.зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээх;

10.2.шийдвэрийг хүчингүй болгож зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаах, шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах.

11.эрх бүхий алба хаагч зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаах тухай прокурорын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл тухайн нэгжийн дээд шатны прокурорт тайлбараа даруй хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.Энэ зүйлийн 11 дэх хэсэгт заасан эрх бүхий алба хаагчийн тайлбарыг дээд шатны прокурор ажлын 3 өдрийн дотор хянаж шийдвэрлэх бөгөөд уг шийдвэрт гомдол гаргахгүй.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.Эрх бүхий алба хаагч шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн хэргийг шүүхэд даруй хүргүүлж шийдвэрлүүлнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.Зөрчлийн тухай хуулийн 15.33 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 7, 16 дахь хэсэг, 18.1, 18.2, 18.4 дэх заалт, 23 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 14 хоног байх бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэг бүртгэлтийн хугацааг сунгаж болно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах журам нь энэ зүйлийн 14 дэх хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.