61 дугаар зүйл. Төлбөр авагчийн удирдлагад шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаах

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

61 дугаар зүйл. Төлбөр авагчийн удирдлагад шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаах

61.1.Шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг бүрэн хангасан, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад шилжүүлснээр гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах боломжгүй болох нь тодорхой болсон бол энэ хуулийн 60.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгоно.

61.2.Төлбөр авагч энэ хуулийн 60.5-д заасан үр шимийг санаатайгаар бууруулсан, нуун далдалсан, эсхүл үр шим гарахгүй байх нөхцөл байдлыг санаатайгаар бүрдүүлсэн нь тогтоогдсон бол үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад шилжүүлэх тухай шийдвэрийг хүчингүйд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана.

ХӨРӨНГӨ АЛБАДАН ХУДАЛДАН БОРЛУУЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.