64 дугаар зүйл. Албадан худалдан борлуулах ажиллагааны төрөл

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

64 дугаар зүйл. Албадан худалдан борлуулах ажиллагааны төрөл

64.1.Хөдлөх эд хөрөнгийг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар, энэ хуулийн 65.1-д заасан хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулна.

64.2.Үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар худалдан борлуулах хөрөнгийг худалдах анхны үнийн санал нь шийдвэр гүйцэтгэгчийн хөрөнгийн үнэлгээ тогтоох тухай шийдвэрт зааснаас бага байж болохгүй.

64.3.Үнэ хаялцуулах худалдааг энэ хууль болон Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулна.

64.4.Энэ хуулийн 64.3-т заасан ажиллагаагаар худалдан борлогдоогүй хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоосон үнээс 30 хувиар тооцон бууруулж худалдан борлуулна. Энэ тохиолдолд эд хөрөнгийн үнийг бууруулах талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргана.

64.5.Энэ хуулийн 65.1-д зааснаас бусад хөрөнгийг нэр төрөл, зориулалт, шинж байдлыг харгалзан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, эсхүл худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдээр дамжуулан албадан худалдан борлуулж болно. Энэ тохиолдолд худалдан борлуулсны хөлсийг худалдан борлуулах хуулийн этгээдтэй тохиролцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд тооцно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.