70 дугаар зүйл. Дуудлага худалдааг нийтэд мэдээлэх, дуудлага худалдааны оролцогч, дуудлага худалдаанд оролцох дэнчин
70.1.Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ.
70.2.Дуудлага худалдаанд талуудаас гадна дараахь этгээд оролцож болно:
70.2.1.дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлсэн этгээд;
70.2.2.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд;
70.2.3.бусад этгээд.
70.3.Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгө нь Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газар бол дуудлага худалдаанд зөвхөн Монгол Улсын иргэн оролцоно.
70.4.Дуудлага худалдаанд урьдчилан тогтоосон хугацаа, хэмжээ, журмын дагуу дэнчин төлсөн оролцогч оролцоно.