74 дугаар зүйл. Дуудлага худалдааны орлого хуваарилах

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

74 дугаар зүйл. Дуудлага худалдааны орлого хуваарилах

74.1.Хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсний дараа дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч орлого хуваарилах он, сар, өдөр, цагийг товлож талууд болон ипотекийн эрхтэй этгээдэд мэдэгдэнэ.

74.2.Товлосон өдрөөс өмнө дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч энэ хуулийн 74.1-д заасан этгээдээс авлагын тооцоо гаргаж өгөхийг шаардаж болно.

74.3.Орлогыг дараахь дарааллаар хуваарилна:

74.3.1.дуудлага худалдаа явуулсан зардал;

74.3.2.өмчлөх эрх шилжих хүртэл эрхлэн хамгаалагч үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалсан, засварласан зардал;

74.3.3.тухайн хөрөнгөтэй холбогдох тогтмол төлөгдөх төлбөр;

74.3.4.ипотекийн эрхтэй этгээдэд төлөх төлбөр.

74.4.Энэ хуулийн 74.3-т заасан зардлыг гаргуулсны дараа уг орлогоос гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангана.

74.5.Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангасны дараа үлдсэн орлогыг төлбөр төлөгчид олгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.