87 дугаар зүйл. Төлбөр гаргуулж болохгүй хөрөнгө

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

87 дугаар зүйл. Төлбөр гаргуулж болохгүй хөрөнгө

87.1.Төлбөр төлөгч-иргэний зайлшгүй хэрэгцээт дараахь хөрөнгийг төлбөрт хураан авч болохгүй:

87.1.1.зайлшгүй хэрэгцээт хоол, хүнс, гал тогооны хэрэгсэл;

87.1.2.улирал бүрийн нэг ээлжийн хувцас;

87.1.3.хүйтний улиралд хэрэглэх түлээ, түлш;

87.1.4.мал аж ахуй болон газар тариалан эрхэлдэг бол хүн амын амьжиргааны доод түвшинтэй тэнцэхүйц тооны мал, тариалах үр;

87.1.5.төлбөр төлөгч-иргэн мэргэжлийнхээ ажил, үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардагдах эд юмс.

87.2.Энэ хуулийн 87.1.5-д заасан эд юмсын үнэ нь гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн хэмжээнээс өндөр байгаа тохиолдолд уг эд юмсыг орлуулах үнэ хямд зүйлээр сольж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.