88 дугаар зүйл. Төлбөр гаргуулж болохгүй орлого
88.1.Төлбөр төлөгч-иргэний дараахь орлогоос төлбөр гаргуулж болохгүй:
88.1.1.гамшиг, аюулт үзэгдэл, осол, онцгой нөхцөл байдлын улмаас үзүүлж байгаа тусламж, тэтгэлэг, хандив;
88.1.2.илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс, нэг удаагийн урамшуулал, ажлаас халагдсаны тэтгэмж;
88.1.3.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу олгож байгаа хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж;
88.1.4.донорт олгож байгаа нөхөх олговрын мөнгө;
88.1.5.нэмэгдэл хоол, амралт, сувиллын эмчилгээ, хиймэл эрхтэн хийлгэхэд зориулан олгосон зардал;
88.1.6.хөгжлийн бэрхшээлтэй иргэний, тэжээн тэтгэгчээ алдсаны тэтгэмж, тэтгэвэр;
88.1.7.хүүхдийн болон сургалтын байгууллагын тэтгэлгийн мөнгө;
88.1.8.эрүүл мэндэд учруулсан хохирлын нөхөн төлбөр;
88.1.9.хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу олгож байгаа тэтгэмж, тэтгэлэг.