90 дугаар зүйл. Хүүхдийн тэтгэлгийг гаргуулах

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

90 дугаар зүйл. Хүүхдийн тэтгэлгийг гаргуулах

90.1.Хүүхдийн тэтгэлгийг төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос гадна шүүхийн шийдвэрт дурдсан мөнгөн болон бусад эд хөрөнгөөс гаргуулна.

90.2.Хүүхдийн тэтгэлгийг төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлого, мөнгөн болон бусад эд хөрөнгөөс гаргуулахад энэ хуульд заасан журмыг баримтална.

90.3.Төлбөр авагч зөвшөөрсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч хүүхдийн тэтгэлгийг сар, улирал, хагас жил, жилээр, эсхүл нэг удаа мөнгөн болон эд хөрөнгөөр төлбөр төлөгчөөс гаргуулж болно.

90.4.Төлбөр төлөгч нь энэ хуулийн 33.2-т зааснаас гадна, гадаад улсад байнга оршин суухаар явах бол ажлын 3 өдрийн дотор харьяалах шийдвэр гүйцэтгэх байгууллага болон төлбөр авагчид мэдэгдэх үүрэгтэй.

90.5.Төлбөр төлөгч гадаад улсад байнга оршин суухаар явах тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч энэ хуульд заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх баталгааг хангуулна.

90.6.Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн төлөгдөөгүй хэсгийг хугацаа харгалзахгүйгээр төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулна.

90.7.Төлбөр төлөгч хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдолд тухайн хугацааны тэтгэлгийн хэсгийг, эсхүл бүхэлд нь нөхөн төлүүлэхээс чөлөөлүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.