91 дугаар зүйл. Тэтгэлгийн зөрүүг нөхөн гаргуулах, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн этгээдэд хүлээлгэх хариуцлага
91.1.Тэтгэлгийг энэ хуулийн 90.3-т заасан хугацаагаар тооцож нэг удаа гаргуулсан бөгөөд уг хугацаанд тэтгэлэг тогтоох үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, амьжиргааны доод түвшин өөрчлөгдсөн бол төлбөр авагч тэтгэлгийн зөрүүг нөхөн олгуулах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.
91.2.Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, хөдөлмөр эрхлэх чадвартай бөгөөд хөдөлмөр эрхлээгүй үндэслэлээр тогтоосон тэтгэлгийг төлөхөөс зориуд зайлсхийсэн, эсхүл шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд зориуд саад учруулсан хүн, хуулийн этгээд, төлбөр төлөгчид хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.