92 дугаар зүйл. Хорих ял эдэлж байгаа төлбөр төлөгчийн хөдөлмөрийн хөлснөөс төлбөр гаргуулах

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

92 дугаар зүйл. Хорих ял эдэлж байгаа төлбөр төлөгчийн хөдөлмөрийн хөлснөөс төлбөр гаргуулах

92.1.Хорих ял эдэлж байгаа хоригдлын төлбөрийг түүний өмчлөлийн эд хөрөнгөөс төлүүлсний дараа дутуу хэсгийг төлүүлэхээр хоригдлын хөдөлмөрийн хөлснөөс суутгал хийх тухай мэдэгдлийг ял эдэлж байгаа хорих ангийн захиргаанд хүргүүлнэ.

92.2.Мэдэгдэл хүлээн авсан хорих ангийн захиргаа хоригдлын хөдөлмөрийн хөлснөөс сар бүр суутгал хийж, иргэний шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст шилжүүлнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

92.3.Хорих ял эдэлж байгаа хоригдлын хөдөлмөрийн хөлс, бусад орлогоос суутгал хийхэд энэ хуульд заасан хязгаарлалт хамаарахгүй.

ТӨЛБӨР ТӨЛӨГЧ-ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХӨРӨНГӨӨС ТӨЛБӨР ГАРГУУЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.