10 дугаар зүйл. Халдварт өвчин гарсан үед мал, амьтныг нүүлгэн шилжүүлэх
10.1.Гоц халдварт өвчин гарсан үед мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын, бусад халдварт өвчин гарсан үед аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр энэ хуулийн 16.1.4-т заасан өвчингүй бүсэд байгаа мал, амьтныг нүүлгэн шилжүүлж болно.
10.2.Гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нүүлгэн шилжүүлэх мал, амьтныг эмнэл зүйн үзлэгт нэг бүрчлэн хамруулж, сүрэгт эрүүл мэндийн тодорхойлолт гаргана.
10.3.Мал, амьтныг нүүлгэн шилжүүлэх журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
МАЛ, АМЬТНЫ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ