11 дугаар зүйл. Мал, амьтны халдварт өвчний жагсаалт батлах
11.1.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын нутаг дэвсгэрт оношлогдсон мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалтыг доор дурдсан ангиллаар Засгийн газар батална:
11.1.1.мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт, халдварт өвчин, хүний амь нас хохирох эрсдэл үүсгэдэг зооноз өвчин;
11.1.2.мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний дотоодын худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт, халдварт өвчин, энэ хуулийн 11.1.1-д зааснаас бусад зооноз өвчин;
11.1.3.бусад халдварт өвчин.
11.2.Энэ хуулийн 11.1-д заасан халдварт өвчнийг оношлох, мэдээлэх, тэмцэх зааврыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга өвчин тус бүрээр батална.
11.3.Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалтад багтсан өвчинтэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг оролцогч талууд хамтран санхүүжүүлж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./