12 дугаар зүйл. Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээ
12.1.Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ улс, бүс, нутгаар хязгаарлалт тогтоох бодлого баримтална.
12.2.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс, нутаг, хамгаалалттай аж ахуйгаар тогтоон баталгаажуулж, нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.3.Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, хяналтад авах төлөвлөгөө, халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс, нутаг, хамгаалалттай аж ахуйгаар тогтоон мэдээлэх журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./