14 дугаар зүйл. Халдварт өвчнийг тандах, өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах
14.1.Улсын хэмжээнд халдварт өвчнийг тандах төлөвлөгөөг жил бүрийн 01 дүгээр сард багтаан энэ хуулийн 28.9-д заасан мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.
14.2.Мал, амьтны халдварт өвчнийг тандах, үр дүнг мэдээлэх болон хамгаалалттай аж ахуйг баталгаажуулах, хяналт тавих журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.3.Энэ хуулийн 14.1-д заасан төлөвлөгөөг мал эмнэлгийн сүлжээ лаборатори, мал эмнэлгийн тасагтай хамтран хэрэгжүүлнэ.
14.4.Малчин, амьтан маллагч мал, амьтнаас сорьц авах үед энэ хуулийн 9.8-д заасан үүрэг хүлээнэ.
14.5.Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лаборатори иргэн, хуулийн этгээдийн захиалгаар тухайн этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа мал, амьтанд халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах шинжилгээ хийж болно.
/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.8.Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лаборатори нь харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хийсэн тандалтын дүнг нэгтгэн мэдээллийн сан бүрдүүлж, тайланг жил бүрийн 1 дүгээр сард багтаан мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./