16 дугаар зүйл. Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний бүсчлэл

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний бүсчлэл

16.1.Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоохдоо доор дурдсан бүсийн хилийн заагийг тодорхой заана:

16.1.1.өвчин гарсан эрчимжсэн аж ахуй, хот айлтай бэлчээр, ус давхцан нутаглаж байгаа хот айл, эрчимжсэн аж ахуйн бэлчээр, нутгийг хамруулан халдварын голомтын бүс;

16.1.2.бэлчээр, ус тусгаар боловч халдварын голомттой ойролцоо нутаглаж байгаа өвчний халдвар тархаж болзошгүй хот айл, эрчимжсэн аж ахуйн бэлчээр, нутгийг хамруулан сэжигтэй бүс;

16.1.3.улсын болон олон улсын чанартай авто зам, төмөр зам, мал тууврын зам, хүн, малын шилжилт хөдөлгөөний байдлыг харгалзан сэжигтэй бүсэд багтсан сумын хилийн цэсийн дагуух бэлчээр, нутгийг хамруулан хамгаалалтын бүс;

16.1.4.өвчний халдвар дамжаагүй болох нь тархвар зүйн судалгаа, эмнэл зүйн үзлэг, шинжилгээгээр тогтоогдсон, сэжигтэй болон хамгаалалтын бүсийн заагаас гадна орших бэлчээр, нутгийг бүхэлд нь өвчингүй бүс.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан бүсийн хилийн заагийг тогтоохдоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, бэлчээрийн мал аж ахуй эрхлэх онцлог, өвчин гарсан нутгийн газар зүйн байршил, дэд бүтэц, хүн, мал, амьтны нягтаршил, халдварын байдлыг харгалзана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.