18 дугаар зүйл. Хязгаарлалтын дэглэм тогтоох, цуцлах
18.1.Энэ хуулийн 17.2-т заасан этгээдийн шийдвэрээр хорио цээрийн дэглэмийг цуцалж, хязгаарлалтын дэглэмд шилжүүлнэ.
18.2.Хязгаарлалтын дэглэм тогтоох өвчний жагсаалтыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
18.3.Хорио цээрийн дэглэм тогтоох өвчин гарсан болон хязгаарлалтын дэглэм тогтоох өвчний жагсаалтад багтсан халдварт өвчин гарсан үед энэ хуулийн 16.1.1-16.1.3-т заасан бүсийн хилийн зааг, хязгаарлалтын дэглэмийг тогтоох, цуцлахдаа энэ хуулийн 17.2-т заасан зохицуулалтыг мөрдөнө.
18.4.Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсээс гарах мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хориглоно.
18.5.Зайлшгүй шаардлагаар гарах зорчигч тээврийн хэрэгсэл, хүний хувцас хэрэгслийг шалган нэвтрүүлэх цэг дээр халдваргүйтгэл хийж гаргана.