20 дугаар зүйл. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагаа
20.1.Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт дараахь үйл ажиллагааг хориглоно:
20.1.1.энэ хуулийн 19.3.2-т заасны дагуу байгуулсан шалган нэвтрүүлэх цэгээс бусад газраар хүн, мал, тэжээвэр амьтан, тээврийн хэрэгсэл орох, гарах, дамжин өнгөрөх;
20.1.2.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.3-т заасан орон нутгийн онцгой комиссын зөвшөөрөлгүйгээр бэлчээр, нутаг сэлгэх;
20.1.3.нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, хүн, мал, амьтны бөөгнөрөл бий болгох;
20.1.4.мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, тээвэрлэх, худалдах;
20.1.5.халдварт өвчнөөр өвчилсөн мал, амьтан байрлаж байсан хашаа, байр, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг халдваргүйтгэхээс өмнө дахин ашиглах.