22 дугаар зүйл. Мал, амьтны халдваргүй өвчний оношилгоо, эмчилгээ

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Мал, амьтны халдваргүй өвчний оношилгоо, эмчилгээ

22.1.Мал эмнэлгийн тасаг энэ хуулийн 8.5-д заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг нэгтгэн тухайн нутаг дэвсгэрт бүртгэгдэж байгаа халдваргүй өвчний анхдагч мэдээллийн сан бүрдүүлнэ.

22.2.Мал эмнэлгийн тасаг мал, амьтны халдваргүй өвчний анхдагч мэдээллийг гамшгийн үед долоо хоног тутамд, тайван үед хагас жил тутам аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагад хүргүүлнэ.

22.3.Малчин, амьтан маллагч нь мал, амьтныг өдөр тутам ажиглах, өвчилсөн, гэмтсэн үед анхны тусламж үзүүлж, сонгосон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид мэдэгдэнэ.

22.4.Энэ хуулийн 22.3-т заасан мал эмнэлгийн үйлчилгээний нэгж халдваргүй өвчний оношийг эмнэл зүйн шинж тэмдэг, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн тогтоож, малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгчийн зөвшөөрснөөр эмчилгээ хийнэ.

22.5.Гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь мал, амьтны халдваргүй өвчин, тэдгээрийн эрсдэл, хор уршиг, сэргийлэх арга хэмжээний талаар харьяалах нутаг дэвсгэрийн малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгчид улирал тутам зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд мал эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

22.6.Онош нь тодорхойгүй халдваргүй өвчний шалтгаан, хүн, мал, амьтны эрүүл мэндэд учруулах сөрөг нөлөөг тогтоох, эмчилгээний аргыг боловсруулах зорилгоор захиалан гүйцэтгүүлсэн шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж болно.

НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.