24 дугаар зүйл. Мал, амьтны эмийн зохистой хэрэглээг нэвтрүүлэх, хянах /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
24.1.Жороор олгох мал, амьтны эмийн жагсаалт, журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
24.2.Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч нь жоргүй олгохоор зөвшөөрөгдсөн эм хэрэглэхдээ малын эмчээс зөвлөгөө, зааварчилгаа авна.
24.3.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим сантай байна.
24.4.Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч мал, амьтны эмийн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээнд хяналт тавьж, дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
24.4.1.мал, амьтны эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, сорилт, баталгаажуулалт хийгдээгүй эмийг эгүүлэн татах, эсхүл устгах;
24.4.2.зөрчил гаргасан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд бүхэлд нь болон хэсэгчлэн зогсоох, давтан гаргасан бол үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл цуцлах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэх;
24.4.3.жороор олгох мал, амьтны эмийг дур мэдэн хэрэглэсэн бол тухайн хот айл, эрчимжсэн аж ахуйгаас мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх эрхийг гурван сараар хязгаарлах.