25.1.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мал, амьтны тэжээлийн нэмэлтийг улсын бүртгэлд бүртгэх, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл олон улсын хэрэглээнээс хасагдсан тэжээлийн нэмэлтийг зах зээлээс эгүүлэн татах асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
25.2.Мал, амьтны тэжээлийн нэмэлтийг бүртгэх, худалдах, эгүүлэн татах журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.3.Мал, амьтны тэжээлийн нэмэлтийн аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар зохицуулна.