26 дугаар зүйл. Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх эм, пестицидийн үлдэгдлийн хяналт /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх эм, пестицидийн үлдэгдлийн хяналт /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

26.1.Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд дэх эм, пестицидийн үлдэгдлийн хяналтын төлөвлөгөө Засгийн газарт танилцуулж, мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.2.Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд дэх эм, пестицидийн үлдэгдлийн хяналтын төлөвлөгөөг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.3.Малын эмч, эсхүл малчин мал, амьтны эмчилгээнд хэрэглэсэн эмийн нэр, огноо, хэрэглэсэн тун, хэмжээний талаархи мэдээллийг мал, амьтны эрүүл мэндийн бүртгэлийн дэвтэрт тухай бүр тэмдэглэж, баримтжуулна.

26.4.Мал, амьтны эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэх сургалт, сурталчилгааг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулна.

26.5.Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм худалдан авах, хэрэглэхийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.