29 дугаар зүйл. Мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаа

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаа

29.1.Улсын мал эмнэлгийн лаборатори дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

29.1.1.итгэмжлэлийн хүрээнд мал, амьтны өвчин, хордлогыг оношлох, тандах, аймаг, сум, нийслэл, дүүргийн лабораторийн шинжилгээний дүнг баталгаажуулах, сүлжээ байдлаар ажиллах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

29.1.2.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15.2, 15.3-т заасан мал, амьтны эрүүл мэндийн салбарт хамаарах чиг үүргийг хэрэгжүүлэх;

29.1.3.лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, нийтэд зориулсан мэдээллийг цахим хуудаст байршуулах.

29.2.Малын эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

29.2.1.мал эмнэлгийн зориулалтаар шинээр зохион бүтээсэн, үйлдвэрлэсэн, импортолсон эм, эмийн түүхий эдэд сорилт, туршилт, шинжилгээ хийх, чанарыг баталгаажуулах;

29.2.2.мал, амьтны эм, эмийн түүхий эдэд сорилтын лабораторийн дүгнэлт гаргах.

29.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн мал эмнэлгийн лаборатори харьяалах нутаг дэвсгэртээ дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

29.3.1.итгэмжлэлийн хүрээнд эрүүл ахуй, ариун цэврийн шинжилгээ хийх, мал, амьтны өвчнийг оношлох;

29.3.2.дээд шатны лабораториос ирүүлсэн захиалгын дагуу сорьц авах, илгээх;

29.3.3.шинжилгээний дүнгээр мэдээллийн сан бүрдүүлж дээд шатны лабораторид хүргүүлэх.

29.4.Аймаг, сум, нийслэл, дүүргийн мал эмнэлгийн сүлжээ лабораторийн ажиллах журам, мал эмнэлгийн үндэсний лавлагаа лабораторийг сонгох журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.